SARUUL Score нь Facebook бизнес хуудасны нийтэд харагдах мэдээллийг (профайл, сүүлийн 30 пост, хэдэн зураг) уншиж, Саруулбаяр аргачлалаар 100 онооны үнэлгээ гаргадаг.
Тайлан (оноо, засварууд, 30 хоногийн төлөвлөгөө) 9,000₮, хоёр хуудас харьцуулах 18,000₮. Шалгалт төлбөр шилжүүлсний дараа эхэлнэ. Үйлчилгээ үзүүлэгч: Саруулбаяр. Meta (Facebook)-тай ямар ч хамааралгүй.
Тайлан нь AI болон тогтсон шалгуурт суурилсан зөвлөмж юм. Ижил хуудсыг давтан шалгахад оноо хэдэн оноогоор зөрж болно.
Гаднаас харагдахгүй зүйлийг (зарын тохиргоо, мессежийн хариу, борлуулалт) үнэлдэггүй. Тайлан борлуулалтын тодорхой үр дүнг баталгаажуулахгүй.
Төлбөрийг Хаан банкны дансанд шилжүүлж, гүйлгээний утгад захиалгын кодоо (FB12345 гэх мэт) бичнэ.
Төлбөрийг гараар шалгаж баталгаажуулдаг: ажлын цагаар ихэвчлэн хэдэн минут, шөнө шилжүүлсэн бол өглөө 9 цагаас өмнө.
Төлбөр төлсөн боловч хуудас уншигдахгүй (хувийн, устсан, буруу линк) эсвэл шинжилгээ манай талаас дуусахгүй бол тайланг гаргаж өгнө, боломжгүй бол мөнгийг бүрэн буцаана.
Илүү эсвэл давхар төлсөн мөнгийг буцаана. Бүтэн тайлан нээгдсэний дараа буцаан олголт хийхгүй.
Хүсэлтээ захиалгын кодтойгоо facebook.com/saruul.work руу мессежээр бичнэ үү.
Хадгалдаг: хуудасны линк, бэлэн тайлан, үлдээсэн бол имэйл. 30 хоногийн дараа автоматаар устна.
Хадгалдаггүй: хуудасны пост, зураг зэрэг түүхий мэдээлэл — шинжилгээнд ашиглаад шууд орхино.
Өдрийн хязгаар тооцохын тулд IP хаягийг нэг талын шифрлэлтээр (hash) 2 хоног хадгална. Таны хөтөч дээр сүүлийн захиалгын дугаар хадгалагдана — буцаж ороход тайлангаа олоход зориулсан.
Apify — хуудасны нийтийн мэдээллийг уншина. Anthropic — AI шинжилгээ хийнэ. Cloudflare — сайт, өгөгдөл байршина. Resend — имэйл илгээнэ. Telegram — операторт захиалгын код, хуудасны нэрийг мэдэгдэнэ.
Meta Pixel — зарын үр дүнг хэмжинэ: хуудас үзсэн, захиалга эхлүүлсэн, шилжүүлсэн гэх алхмууд. Тайлангийн агуулга, имэйл, захиалгын линк Meta руу дамжихгүй.
Имэйлээр зөвхөн таны оноо, тайлангийн линкийг илгээнэ. Маркетингийн жагсаалтад нэмэхгүй.
Тайлангийн линкийг мэдсэн хүн бүр нээж чадна. Хуваалцахдаа анхаараарай.
Захиалгынхаа мэдээллийг 30 хоногоос өмнө устгуулахыг хүсвэл кодоо бичээд facebook.com/saruul.work руу мессеж бичнэ үү.
Service. SARUUL Score reads a Facebook business page's public data (profile, last 30 posts, a few images) and scores it out of 100. The report is 9,000₮, a two-page comparison 18,000₮; the check starts once you have transferred. Not affiliated with Meta.
What the report is. Advice from AI and a fixed rubric. Repeat runs can differ by a few points. Nothing invisible from outside is scored, and no sales outcome is guaranteed.
Payment and refunds. Bank transfer with your order code. Payments are confirmed by hand — usually minutes in working hours, by 9am for night transfers. If you paid and the page cannot be read or the analysis fails on our side, you get the report or a full refund; overpayments are returned. No refund once the full report is open. Message facebook.com/saruul.work with your code.
Data. Kept for 30 days, then deleted: the page link, the finished report, your email if given. Never kept: the page's posts and images. A one-way hash of your IP is kept 2 days for the daily limit. Your browser keeps your last order id so you can find it again. Services involved: Apify, Anthropic, Cloudflare, Resend, Telegram (operator alerts), Meta Pixel (funnel steps only — no report content, email or order link). Ask us to delete your order any time.